Friday, November 25, 2011

Unicode гэж ийм зүйл байдаг гэнэ ээ.

a U+0061 Латин "a"
  • ө U+04E9 Монгол "ө"
  • д U+00E4 a-umlaut
  • σ U+03C3 Грек "сигма"
  • א U+05D0 Еврей
  • ٣ U+0663 Араб "3"-н тоо
  • U+30AB Японоор "ka"
  • 退U+9000 Ханз үсэг
  • U + **** гэсэн тоо нь 16-тын тооллоор тухайн хэлний тухайн үсэгний код юм. Дэлхийн олон хэл дээрх үсгүүдийг давхцахгүй нэгдсэн стандарт тоонд оруулснаараа Unicode нь мэдээллийн технологийн хөгжил төдийгүй глобалчлалд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.
    Иймэрхүү тэмдэгт кодчлолын зорилго, эх суурь гэвэл компьютер нь зөвхөн тоотой харьцаж ажилладагт оршиж байгаа юм. Тэгэхээр компьютер нь мэдээллийг тоон хэлбэрээр хадгалахад зориулан төрөл бүрийн тэмдэгт кодчлол гарсан. бөгөөд Америкийн хувьд ASCII (American Standard Code for Information Interchange), Европт latin-1 гэх мэтээр хэрэглэгдэж байсан. ASCII нь 1-байт хэрэглэн 128 тэмдэгтийг кодчилдог стандарт бөгөөд нилээд олон кодчлол үүн дээр суурилан боловсруулагдсан байдаг. Эдгээр кодчлолуудын зарим нь Англи хэлэн дээр суурилсанаараа ижилхэн хэдий ч тусгай техникийн тэмдэглэгээнээс эхлээд зарим талаараа ялгаатай байсан бөгөөд заримдаа нэг ижил кодоор өөр өөр тэмдэгтийг оноож байсан учраас тухайн нөхцөл (эсвэл програм) тус бүрт нэмэлт мета тохиргоо хэлбэрээр яг ямар кодчлол, ямар хэл дээр ажиллахыг зааж өгөх шаардлага гардаг байсан. Мөн түүнчлэн интернет дэлгэрэн, харилцаа холбоо хөгжин и-мэйлээр мэдээлэл эхлэхэд эдгээр хүндрэлүүд илүү тод томруун харагдах болсон. Үүний нэг тод жишээ нь бид нар Монгол вэбсайтуудаа бүтээх, үзэхдээ Оросын Windows-1251 кодчлолыг хэрэглэн буруугаа харсан "ө" үсгээр "ө" үсгийг орлуулан, "ү" үсгийг англи "v" үсгээр орлуулахаас өөр аргагүй байсан үе саяхан билээ.
    Мөн бид өнөөг хүртэл ASCII кодчлол дээр суурилан тусгайлан бүтээсэн "Arial", "Times New Roman" үсгийн фонтуудыг хэрэглэн, мөн тусгай хөрвүүлэгч програм буюу гарын драйвер (MonKey, RealMon, Parawin г.м.) ашиглан бичиг баримтаа хөтлөсөөр байгаа нь харилцаа холбоо, хамтын ажиллагаа бүүр цаашлаад хөгжил дэмшилд ялангуяа эх Монгол хэл дээрээ програм хангамж бүтээхэд нилээн төвөг учруулсаар байгаа билээ.
    Unicode-ийн түүх нь 1987 онд Joe Becker (Xerox), Lee Collins (Apple), Mark Davis (Apple) нар анх дэлхий даяараа хэрэглэж болох энгийн кодчлолыг системийг судалж эхэлснээр эхэлжээ. Үүний дараа жил Joe Becker нэгэн нийтлэл гаргасан нь орчин үеийн соёл иргэншил бүрт хэрэглэгдэж байгаа бүх үсгийг багтаасан, нэг тэмдэгтэд 16-бит оноох замаар нийтдээ өнөөгийн хэрэглээнд байгаа ойролцоогоор 214=16384 тэмдэгтийг багтаан мөн цаашид тусгай хувийн тэмдэглэгээгээр өргөжүүлэх боломжтой кодчлолын систем "Unicode"-ийг санал болгожээ.
    Ер нь Олон Улсын Стандартын Байгууллага - ISO болон Unicode нэгдэл (http://www.unicode.org) нь энэхүү олон улсын нэгдмэл стандарт кодчлол дээр салангид боловч нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн хэдий ч хэсэг хугацааны дараанаас нягт хамтран ажилласнаар хуучны ASCII, Latin болон Eastern Europe кодчлолуудыг бүрэн багтаасан сайн стандартыг гаргасан нь маш сайшаалтай хамтын ажиллагаа юм.
    ISO/IEC 10646 стандарт буюу Unicode-ын хувилбарууд нь дараахи байдлаар өөрчлөгдсөн байна. Энэхүү стандарт болон түүнд харгалзах Unicode хувилбар нь дийлэнх шинж чанараараа нийцдэг бөгөөд зарим нэг жижиг ялгаа байдаг болно.
    • ISO/IEC 10646-1:1993 ≈ Unicode 1.1
    • ISO/IEC 10646-1:2000 ≈ Unicode 3.0
    • ISO/IEC 10646-2:2001 ≈ Unicode 3.2
    • ISO/IEC 10646:2003 ≈ Unicode 4.0
    • ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1 ≈ Unicode 4.1
    • ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1, 2, 3 ≈ Unicode 5.0
    • ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1, 2, 3, 4 ≈ Unicode 5.1
    Unicode-ийн кодчлол нь 16-битээр нийтдээ 1'114'112 кодыг 0hex -оос 10FFFFhex зурваст хувиариладаг бөгөөд дараахи хүснэгтд ерөнхий байдлаар харууллаа. Unicode-н салбар стандартуудаас хамгийн түгээмэл нь UTF-8 болон өргөжүүлсэн UTF-16 юм.
    Монгол хэл нь 1800-ээс 18AF хүртэл буюу дээрх хүснэгтийн 18 тоон дээрх улаан хэсэг юм.
    Хамгийн олон үсэг, тэмдэгттэй гэгддэг Хятад ханз нь маш олон буюу бүдэг ягаан хэсгийг эзэлж байгааг та харж байгаа байх.
    Unicode нэг гол давуу тал буюу аргачлал нь аливаа үсгийг түүний хэлбэр, бичилт, форматаас үл хамааран харин түүний ерөнхийлсөн дуудлагатай холбон кодлодогоороо хөрвөх боломжийг нэмэгдүүлдэг байна. Жишээ нь П үсгийг ерөнхий нэгэн хэлбэрээр тэмдэглэх хэдий ч хэл тус бүр дээр өөр хэлбэртэй байж болно. Жишээ нь:
    Unicode-ийг үйлдлийн системүүд хэрхэн дэмждэг талаар товч үзүүлбэл дараахи байдалтай байна.
    • Windows
      Unicode-ийг анх Windows NT хувилбарт оруулсан бөгөөд Windows XP хувилбараас хойш илүү олон хэлийг өргөн дэмжих болжээ. Microsoft Office, Internet Explorer, Mozilla Firefox, Opera, Adobe Photoshop гэх мэт олон програм дээр чөлөөтэй ашиглаж болно.
      MSLU буюу Microsoft Layout for Unicode-ийг Windows 95/98/ME хувилбарт зориулан гаргасан бөгөөд http://go.microsoft.com/fwlink/?LinkId=14851холбоосоор орон татаж болно.
    • Macintoch
      Mac OS X 10.2 хувилбараас хойш дэмждэг болсон бөгөөд ихэнх хэрэглээний програм дээр чөлөөтэй ашиглаж болно.
    • Linux
      Сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Red Het Linux, Ubuntu, Mandriva, OpenSUSE, CentOS, Fedora гэх мэт олон Linux-н хувилбарууд нь илт сайжран суулгах, хэрэглэхэд хялбар GUI буюу хэрэглэгчийн интерфэйс (Gnome, KDE г.м.) хэрэглэх болсон бөгөөд сүүлийн үеийн хувилбарууд нь Unicode-ийг сайн дэмждэг болсон байна. Үнэгүй, чөлөөт нээлттэй эхийн OpenOffice 3.0хувилбар нь MS Office 2003/2007-н бичиг баримтуудтай сайн зохицож ажилладаг. Linux дээр Unicode суулгах болон Монгол хэлийг тааруулах нь хувилбар тус бүрд янз бүр хэдий ч тохиргоо нь энгийн, мөн Unicode суугаагүй бол хэрэгтэй файлууд, фонтууд, програмаа үнэгүй татан авах боломжтой, гарын авлагууд интернетд олон байдаг.

      OpenOffice 3.0 хувилбарын Монгол хэл дээрх хувилбарыг http://mn.openoffice.org/about-downloads.htmlхаягаас татан авч үнэгүй хэрэглэж болно.
    Unicode-д үсгийн фонт нь үйлдлийн системүүдэд багтсан байдаг бөгөөд үнэгүйгээр олон газраас татан суулгах боломжтой. Windows дээр "Arial Unicode MS", "Times New Roman", "Lucida Sans Unicode", "Tahoma" фонтууд, Macintoch (Apple) дээр "Lucida Grande", "Apple Symbols" гэх мэт олон фонтууд багтсан байна. Дараахи холбоосуудаас Unicode фонтууд (UCS fonts)-ын талаарх мэдээлэл үзэж, татан авч болно. Хэрвээ та Windows XP эсвэл Vista дээр Microsoft Office 2003/2007 хувилбартай бол шууд Arial, Times New Roman, Tahoma зэрэг фонтоор "MO - Mongolian Cyrillic" гарын драйверыг тохируулан шууд хэрэглэж болно.

    Monday, November 21, 2011

    Заяг тэгээд юу гэнэ ээ.

    Надад хандаж хэрэгтэй зүйл ээ асууж байгаа хүмүүст дараах мэдээллүүдийг хүргэж байна.

    1. Хотын хэмжээнд ашиглаж байсан хуучин солбицолын тогтолцоо болох
    • Улаанбаатар хотын солбицол
    • ITRF-97
    • Красовский 42
    зэрэг солбицолоос Солбицолын нэгдсэн тогтолцоо болох WGS84 (UTM) тусгагт хөрвүүлэх ажил хийгдэж дууссантай холбоотойгоор хөрвүүлэх ажил манай байгууллагад хэрэгжиж дуусаж байгаа болно.
               Тиим болохоор хөрвүүлэх файл, цэг тэмдэгт байвал хандаж байгаарай.

    2. AutoCAD, ArcGIS дээр ANSI формат ашиглаж бичиж байсан хүмүүс одоо UNICODE гэдэг проблем-тэй байгаа байх аа. Тэгэхээр үүн дээр нэмэлт зөвлөгөө болон бусад зүйлсийг дараа үргэлжлүүлэн оруулна аа.
               Харин надад хөрвүүлдэг программ нь байгаа тул маш шаардлагатай үед файл аа явуулж болно шүү. Үүнээс илүүг нь амжихгүй байх аа.

    Monday, October 31, 2011

    WGS84 солбицолын тогтолцооны TM тусгагаас UTM тусгагт хөрвүүлэх


    Бидний амьдарч байгаа дэлхий хэмээх энэхүү хатуу биет нь гариг эрхэс болон дэлхий дээр болж байгаа янз бүрийн физик нөлөөллөөр хэлбэр дүрсээ өөрчлөн(маш бага хэмжээгээр) элдэв деформацид орж байдаг. Энэ нь дэлхийн төв болон бусад хөдлөшгүй гэж үзсэн эхлэл цэгүүдийг байнга өөрчилж байдаг. Иймд бид хэрэглэж байгаа солбицлын системээ алдаагүй зөв хэрэглэж байхын тул системийн эхлэл цэгийнхээ байрлал болон вектор засварыг сольж шинэчилж явах шаардлага гардаг. Үүнээс үүдэлтэй миний доор ярих олон төрлийн солбицлын системүүдийн нэршил гарч бид төөрөлдөх боллоо.

    ITRF
    АНУ-ын International Earth Rotation and Reference Systems Service(IERS) байгууллагаас анх 1988 онд ITRF(International Terrestrial Reference System) гарган дэлхий нийтээр ашиглаж эхэлсэн бөгөөд 2008 оныг хүртэл тус солбицлын системийг 11 удаа шинэчилсэн байдаг. Олон улсын гадаргын систем(миний орчуулж байгаа нь) бөгөөд энэ солбицлын системийг 1988 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд солбицлын системийн эхлэл цэгийг дэлхий дээр жигд тархсан GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас мэдээлэл хүлээн авах замаар тодорхойлж тэрэнгээрээ засвар бодож шинэчилж байдаг. Хамгийн сүүлд иргэний хэрэгцээнд ITRF 2008 системийг шинэчилж гаргасан ба энэ нь 800 гаруй станцын өгөгдлийг ашиглан шинэчилсэн байна. ITRF 2000 систем нь сүүлийн 10 жил маш тогтвортой байсан ба 4мм-ийн шилжилт гарсан байдаг.

    TM48 тусгагаас (datum ITRF)-UTM48 (datum WGS84) хөрвүүлэх ажилбарыг ArcMAP 9.3 дээр үзүүлэе.
    http://www.youtube.com/watch?v=UTGzym_Ygpk
    Мэдээллийн эх үүсвэр http://geomongol.blogspot.com/2011/08/itrf-wgs84-tm-utm-draft.html
    Дээрх зүйл дээр нэмээд би AutoCAD дээр яаж хөрвүүлэх талаар бичмээр санагдсан юм.
    Та бүхэн багахан гадарлаж байгаа байх. Өмнө нь тайлбар маягаар оруулж байсан боловч тэр бүр хүмүүс сайн гаргалгаа хийж чадахгүй байх шиг санагдсан. Одоо та бүхэндээ бичлэгээр харуулая.
    Өөр шаардлагатай гэх зүйл байвал comment үлдээгээрэй.

    Sunday, June 12, 2011

    Хар нуур


    Хар нуур 574,8 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд өргөний
    хамгийн их 23,6 километр, дундаж өргөн 15,7 километр, хамгийн их урт нь
    36,8 километр юм. Хар нуурын эрэг маш жигд биш зарим газар хушуу хойг
    түрж орсон байхад зарим газарт 5-6 метр өндөр эрэгтэй ба цөлийн байдал
    бүрэн ноёрхоно. Ялангуяа нуурын зүүн талд гуравдагч галавын үеийн нуурын
    зузаан хурдас усны цалгианд цохигдон 6 метр өндөр эрэг үүсгэжээ.

    Харин баруун болон баруун хойт талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан,
    Чандмань, Таван Хар зэрэг уул толгод Чоно Харайхын гол хүртэл үргэлжлээд
    Хар-ус нуурыг Хар нуураас тусгаарлана. Эдгээр уул толгод ургамалгүй
    нүцгэн, хоёр бэлд нь эртний нуурын далан тод үзэгдэнэ. Чоно-Харайх голын
    адаг, Шувуун арал гэдэг урт хушуу, Хомын хоолой хавьд маш өтгөн нишингэ
    ургаж эргийн хэсгийг намагжуулна. 1132 м үнэмлэх өндөрт орших Хар нуур,
    Хар ус нуураас талбайгаар бага мөртлөө арай гүнзгий юм. Хамгийн их гүн
    төвдөө 6,6 метрт хүрэх ба дундаж гүн 4,2 метр, бүх усны нөөц 2,422 шоо
    дөрвөлжин километр болно. Нуурын гүнээс усны нөөц ихээхэн шалтгаалдаг
    байна. Үүнд 2 метрийн гүнийн талбай 474,4 хавтгай дөрвөлжин километр,
    усны эзлэхүүн 1,372 шоо километр, 4,0 метрийн гүнийн талбай 145,6
    хавтгай дөрвөлжин км, усны эзлэхүүн 0,537 шоо километр, 6 метрийн гүний
    талбай 145,6 хавтгай дөрвөлжин, усны эзлэхүүн 0,0507 шоо километр тус
    тус байна.

    Эргийн шугамын урт 158,4 километр (коэффициент -1,87) байгаа нь
    харьцангуй бага хэрчигдсэнийг харуулна. Усны гуримын хувьд Хар ус
    нууртай ойролцоо бөгөөд түвшний жилийн хэлбэлзлэл нь үндсэн тэжээл болох
    хур бороо, гадаргын урсцаас шалтгаална.

    Хар нуурт Хар ус нуурын илүүдэл ус Чоно-Харайхын голоор ирж өөрийн
    илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дөргөн нуурт,
    нөгөө хэсгийг Татхан-Тээлийн голоор Завхан голд өгдөг учраас урсгал нуур
    болно. Хар нуураас гадагш урсах 12 километр урт Татхан-Тээлийн гол
    зөвхөн Хар нуурын илүүдэл усыг төдийгүй Хар ус нуур болон Ховд голын
    системд хамрагдах Монгол Алтайн бүх гол горхи нуурын усыг Хяргас нуур
    руу дамжуулах ганц суваг болно. Н. Т. Кузенцовын (51) тэмдэглэснээр энэ
    сувгаар Ховд голын жилийн бүх урсцын дөнгөж 6-7% нь урсдаг байна. Гэтэл
    их нууруудын хотгорт ирэх Ховд голын урсцын 90 гаруй хувь нь Хар-ус, Хар
    нуур, Дөргөн нууруудын гадаргаас урагшилдаг ажээ. Нуурын ус зуны улиралд
    өнгөндөө 20-25° халах ба булингар ихсэж тунгалагшилт (1,0 /м) /буурна.
    Харин өвлийн улиралд усны температур өнгөндөө 1-2 градус, ёроолдоо 3-5°
    дулаан байна. Энэ үед ургамал амьтдын идэвхтэй амьдрал зогсч тундасжих
    учраас усны тунгалагшилт 3-4 метр болно.

    Хар-ус нуурын нэг адил 10-р сарын сүүлчээр хөлдөж мөс нь 4-р сард гэсэж
    унана. Унахын өмнө голын тошин хальж хэврэг болгодог. Мөсний зузаан
    90-115 /см /хүрнэ. Өвөл дунд хүчтэй шуурах учраас мөсөн дээр цас бараг
    тогтохгүй ямагт гөлөөн мөс гялалзаж уур амьс-галын эрс тэс байдлаас
    хагарч ан цав, хар цагаан хил үүснэ. Нуурын ёроол жигд тэгшивтэр, дундаж
    налуу 0,0011, нуурын литорал хэсэгт хар замаг зэрэг усны ургамал ургах
    ба цайвар өнгөтэй лаг наанги шавар (хүхэр ус төрөгчийн сулавтар үнэртэй)
    ёроолын ихэнхийг хучна. Хар нуурын ус цэнгэг юм. 1 литр усан дахь хуурай
    үлдэгдэл 255 /мг /(51) орчим ба усны хатуулаг нь Хар-Ус нуурынхаас арай
    илүү юм.

    Мэдээллийн эх үүсвэр: http://www.travelnews.mn/

    Tuesday, March 22, 2011

    Улиастай хот



    Улиастай хотын талаарх жаахан мэдээлэл

    Улиастай нь Завхан аймгийн төв юм. Улаанбаатараас 1,115 км зайд оршино. 2000 оны тооллогоор хүн ам нь 24,276 байсан ба улсдаа хүн амаар 10-д бичигдэж байв. 2006 оны тооцоогоор 16,300 болсон [1] ба энэ нь 17-р байрт орно.

    Тээвэр

    Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай. 2002 оноос 1 шороон зурвастай Доной нисэх буудал ("Шинэ Улиастай нисэх буудал" ч гэдэг) нь Улиастай хотоос баруун зүгт 25 км зайд орших бөгөөд Улаанбаатартай байнгын нислэг явуулдаг болсон. Мөн Завхан аймгийн Улиастай хотод эртний УЛИАСТАЙН хэрмэний туурь байдаг бөгөөд ердөө 5хан метр үлдэсэн байдаг.

    Зураг

    http://www.flickr.com/photos/bataa/3946472958/
    http://www.zavkhan.mn/

    Сум

    Алдархаан сум | Асгат сум | Баянтэс сум | Баянхайрхан сум | Дөрвөлжин сум | Завханмандал сум | Идэр сум | Их-Уул сум | Нөмрөг сум | Отгон сум | Сантмаргац сум | Сонгино сум | Тосонцэнгэл сум | Түдэвтэй сум | Тэлмэн сум | Тэс сум | Ургамал сум | Цагаанхайрхан сум | Цагаанчулуут сум | Цэцэн-Уул сум | Шилүүстэй сум | Эрдэнэхайрхан сум | Яруу сум
    Аймгийн төв: Улиастай

    Wednesday, February 23, 2011

    Cannot a coordinate system to dictionary



    AutoCAD map/civil 3d 2011 program Map menu Tool - Define Global coordinate system on Windows 7

    дээр гарч байгаа координат нэмэх, засварлах ажиллагаа хийгдэхгүй байгаа бол ACAD дисктоп дээрх логоны зүүн тал дээр даран "Run as administrator" сонголтоор автокадаа нээхэд зүгээр болж байгаа болно.



    Автокад дээрх зааварчилгаа:
    http://forums.autodesk.com/t5/AutoCAD-Map-3D/Defining-a-Global-Coordinate-System/m-p/2490179

    Tuesday, February 15, 2011

    Монгол үсгэнд хөрвүүлэх

    AutoCAD дээр ANSI-гаар бичсэн үсгийн форматыг Unicode-руу хөрвүүлэх зорилгоор зохиогдсон "ANSIUNI.fas" программаар хөрвүүлэхэд "Not in current space" алдаа гарч байгаа ба үнийг шийдвэрлэх арга нь
    1. frozen/locked layer буюу хөлдөөсөн/түгжээтэй давхаргуудын сонголтыг арилгах
    2. Layout (Paper Space) tab буюу эх бэлтгэх хэсэг дээрх мэдээллийг цэвэрлэх
    3. Блок мэдээллийг цэвэрлэх буюу Purge хийх
    4. Дээрх ажилбарыг гүйцэтгээд байхад алдаа гарч байгаа бол командын мөрөн дээр
    а. Command: select
    Select objects: all
    111 found
    54 were not in current space.
    командыг гүйцэтгээд хэрэгтэй мэдээллээ хуулж шинэ файл үүсгэн хадгална. Ингэхэд мэдээлэл маань ажиллаж эхэлж байгаа болно.

    Wednesday, February 9, 2011

    AutoCAD Civil 3d 2011 алдааны гаргалгаа.


    Нэг алдаа гаргаад файлаа хаагаад нээсэн чинь мөн их юм болж байна аа. Дараах алдаа гарахаар нь хайж байгаад алдааг нь оллоо. Тэгээд засаж эхлэж байгаа хүмүүсийн сэтгэгдэл нь:

    enter name of drawing to open <.>:


    When you try to open a file in Autocad if the browse window does not open but instead, a message apears saying;

    enter name of drawing to open <.>

    you have to change Filedia from 0 to 1

    simply by typing Filedia in the command prompt and changing 0 to 1

    http://www.satacakli.com/s.aspx?n=enter_name_of_drawing_to_open_%3C.%3E:&uid=170

    Problem when I try to select / copy / move objects

    Check the setting of the PICKADD variable. This variable controls whether subsequent selections replace the current selection set or add to it.

    The settings are:

    0 - Turns OFF PICKADD. The objects and sub-objects most recently selected become the selection set. Previously selected objects and sub-objects are removed from the selection set.

    Add more objects or sub-objects to the selection set by pressing the SHIFT key while selecting.

    1 - Turns ON PICKADD. Each object and sub-object selected, either individually or by windowing, is added to the current selection set.

    Remove objects or sub-objects from the selection set by pressing the SHIFT key while selecting.

    Shift selection

    On new release (Civil 3d 2010) shift+selection opens "image select" window. How can use it to unselect objects?

    I'm not using your exact release, but you might try something like going to Options > Selection Tab > and unchecking "Use Shift to add selection" (or there may be some other variable there in your Civil version).

    Shift+space bar, hold down and click with mouse. This assumes LEGACYCTRLPICK is set to 0.
    If set to 1, then hold CTRL down and click with mouse.

    Thursday, January 27, 2011

    Мэдээлэл сэргэж эхэллээ.

    Банжигийн мэдээлэл сэргэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Банжигт байсан бүх мэдээгээ энэ сайт руу гаа хуулсан байга та өмнөх мэдээллийг харахыг хүсвэл блогийг маань сайн ухаарай. Тэгээд хэдэн зураг дутуу байгаа түүнийг удахгүй бэлдээд оруулна аа. Тэр нь байхгүй сэргээгүй байна лээ.
    Зарим нэг линк холбоосыг дахин сэргээж болно шүү.

    Ажил хайж байгаа бол...

    Энэ сайтад бүртгүүлээд авбал илүү их боломж нээгддэг гэнэ шүү хүмүүс ээ бүртгүүлээд байгаарай. Ганц таалагдсан нь манай мэргэжилийн чиглэлийн компаниуд түлхүү танилцуулга тавьдаг юм байна.



    http://biznetwork.mn/

    Улаанбаатар хотын 3-н хэмжээст

    Өмнө нь Google earth программ оруулсан билээ. Тэгвэл одоо энэ программ дээр ажилладаг файл байрлууллаа.



    Улаанбаатар хотын гийг хотын зарим хэсэгт үзүүллээ. Ер нь бол бүх барилгыг босгоод янзлаад дууссан байгаа юм аа. Энэ зургийг Google earth--ийн сүлжээн дээр байрлуулахад туслалцаа үзүүлэх хамт олон байвал гүнээ баярлана шүү. Мөн хамтарч ажиллаж болно оо.

    Мөн нэмж хэлэхэд шинээр төлөвлөгдөж байгаа Ерөнхий төлөвлөгөөний барилгууд байгаа шүү.


    Ханын материал орчим
    http://share.gogo.mn/Xi0uU6nLDy99871270654276/Hana.kmz

    1-р хороолол

    http://share.gogo.mn/mD1cx2p9d547311270654318/1-r horoolol.kmz

    Радио телевизийн ерөнхий төлөвлөгөө


    http://share.gogo.mn/zZTieJfmDI55861270654738/RTV_500.kmz

    Google earth pro

    Энэ загвар нь арай таалагдсан нь байгаа юм аа. Яагаад гэвэл энэ зургаа экспортлож гаргахдаа дэлгэцийн талбайн хэмжээн дэх зургаа нааш нь татаж нарийвчлалыг нь сайжруулаад гаргадаг юм бил ээ. Амжилт хүсье.

    Torrent file

    http://www.torrentzap.com/torrent/660707/Google+Earth+Pro+Gold+6.0%28+Cracked_Full%29+rar

    Rapidshare file

    http://forum.esoft.in/other-softwares/27593-google-earth-pro-gold-6-00-2900-5512-a.html

    ArcView 3.2a

    ArcView 3.2a программ хангамжийн зарим хэсгийн тайлбарыг орууллаа. Иймэрхүү зүйл байвал оруулаач гэсний дагуу орууллаа шүү. Нэг ажил хийх гэсэн чинь ямар комманд ашиглах нь мэдэгдэхгүй байвал асуугаарай. Мэдэх зүйл ээ хэлж өгнө өө.



    http://share.gogo.mn/l1C9nQwYzw27021274822422/Lesson_a1.ppt

    AutoCAD Civil 3D 2010 lesson

    Nasna зочиндоо зориулаад Youtube дээрхи хичээл орууллаа. Цаашдаа хайх бол Youtube дээрээс AutoCad Civil 3d 2010 гээд хайвал зөндөө заавар хичээл байгаа

    AutoCAD Land Desktop 2009

    Энд орж байгаа программыг геодезийн үйлдвэрлэлд түлхүү ашиглаж байгаа гэдэг утгаар нь орууллаа. Хэн хүний мэдэх нөгөө Excel-ээс датагаа Автокад руу яаж оруулах тухай гайхаад байдаг зүйлийг энэ про амархан шийдэх болно оо. Мөн релеф татах энэ тэр гээд олон зүйлийг нугалж өгдөг эд дээ. Татаад ашиглаад байгаарай. Хуулж авахдаа зүгээр л доод хаягийг хуулаад өөр шинэ хавтас нээгээд түүний хаягны хэсэг дээрээ хуулаарай. Нэмэлт хэсэг
    ГАНАА-ийн захисан программ:
    Энэ хувилбар нь сүүлийн хувилбар. Үүнээс хойш гарах аа болисон шиг байгаа юм аа. Үүнээс хойшхыг хайж байвал та AutoCAD civil 3d гэсэн программ сурах хэрэгтэй болно шүү. Амжилт.

    Эхлээд Bit-torrent суулгаж байж түүгээрээ татах хэрэгтэй шүү. Жаахан удаан л татах байх гэхдээ элдэв хугацаа гэхгүй амар л байдаг юм.


    татах хэсэг

    Инженерийн хэрэглээний геодези /engineering survey, инженерная или прикладная геодезия/

    Улс орны эдийн засаг, хот байгуулалт, барилгажилт, үйлдвэржилтийн инженерийн зураглал зэрэгтэй уялдсан геодезийн салбар болох инженерийн буюу хэрэглээний геодези сүүлийн үед ихээхэн хөгжиж байна. Инженерийн геодези нь инженерийн төрөл бүрийн барилга байгууламж барих газрын хайгуул, судалгаа, төсөл зохиох, барьж байгуулах, ашиглах үеийн том масштабын байр зүйн зураглалаар хангах, нарийн хийцийн, овор хэмжээ ихтэй томоохон тоног төхөөрөмж тухайлбал, атомын цахилгаан станцын хурдасгуур, машин техникийг суурилуулах, уул уурхай, эрчим хүч, зам, гүүр, далангийн хэмжилт, телевиз, радиогийн цамхаг дулааны цахилгаан станцын яндан зэргийн суулт, хазайлт мөн усан цахилгаан станцын хэв гажгийг ажиглах тогтоох хэмжилт хийх арга зүйг боловсруулж гүйцэтгэнэ.

    Геодези /geodesy, surveying, геодезия/ гэж юу вэ?

    Дэлхийн хэлбэр хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зураглалын багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж, математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм.

    Геодезийн шинжлэх ухаан хөгжлийн явцдаа Дээд геодези, Сансрын геодези, Фотограмметр ба Зайнаас тандан судлал, Байр зүй, Инженерийн ба хэрэглээний геодези, Тэнгисийн геодези, Инерцийн геодези гэсэн хэд хэдэн салбар шинжлэх ухаан болон хөгжсөн байна.

    Ашигласан ном: Газрын харилцаа сэтгүүл, М. Улаанбаатар, 2009(01), 58-р хууд, Эчнээ сургалт, Б.Дэмбэрэл /Геодезийн зөвлөх инженер/

    WGS84 солбицолын тогтолцооны UTM тусгагыг хэрхэн ашиглах талаар /3-р хэсэг

    Зиаг өмнөх 2 хэсэг дээр байгаа хөрвүүлэх аргачлалыг ашиглах явцад координатын системийг хэрхэн тусгах талаар оруулснаар энэ "WGS84 солбицолын тогтолцооны UTM тусгагыг хэрхэн ашиглах талаар" бүлэг дуусаж байгаа болно оо. Та бүхэн үүнтэй холбоотой сонирхсон зүйл ээ асуухыг хүсвэл сэтгэгдлээ үлдээгээрэй.

    1. Map--Tools--Define Global coordinate system...

    2. Category--Mongolia, Define--/enter/

    3. Code: ITRF97-48, Units: Meter, Description: ITRF97-48, Coordinate system type--Geodetic: World Geodetic System of 1984,

    4. Projection--Projection: Transverse mercator, False origin Easthing: 500000, Central meridian: 105, End--OK, Ахиж өөр солбицолын тогтолцооны зон нэмэх болох ахиад Define луугаа ороод нэмээд байгаарай.

    5. 1-р хэсэг дээр байсан "ITRF97-48" -ыг хэрхэн үүсгэж байгааг оруулж дууслаа. Дээр нь нэмж хэлэхэд Өөр бусад дээд версүүд дээр нь ч гэсэн адил байгаа болно. Харин WGS84-UTM солбицолын тогтолцооны тусгагыг өөр өөр нэрлэж байна лээ шүү. Энд гарч байгаа нь зөвхөн AutoCAD map 2000i..

    WGS84 солбицолын тогтолцооны UTM тусгагыг хэрхэн ашиглах талаар /2-р хэсэг/

    Эхний хэсэг дээр хөрвүүлэх файлыг солбицолын тогтолцоонд идэвхжүүлж дараагаар шинэ ажлын талбарыг бэлдсэн. Тэгвэл одоо шинэ ажлын талбар дээр хэрхэн ажиллах талаар оруулъяа.

    1. Хөрвүүлэх файлыг идэвхжүүлэх /Attach/.

    a. Map-Drawings-Define/Modify Drawing Set...

    Attach1

    b. Define/Modify Drawing Set... харилцах цонхны Attach товчин дээр дарж Select Drawings to Attach харилцах цонхон дээр өөрийн хөрвүүлэх файлаа сонгоод Add хийнэ.

    Attach2

    c. Энд та мэдээж үүнээс олон файл нэгэн зэрэг оруулж ирэн өөрийн хэрэгтэй мэдээллээ үүсгээд OK товчыг дарснаар таны гаднаас дуудсан файлууд ажлын бэлэн байдалд орно.

    Attach3

    2. Идэвхжүүлсэн файлуудаас шүүлт хийх. /Query/

    a. Map-Query-Define Query...

    Query1



    b. Define Query - харилцах цонхноос Query type-аас And сонгоод Location... товчин дээр дарна.

    Query2

    c. Location Condition - харилцах цонхноос Boundary Type-аас All сонгоод OK товчин дээр дарна. Энд нэг нэмэлт зүйл гэвэл заавал хөрвүүлэх файлын бүх хэсгийг бус зөвхөн битүү дүрс эсвэл бусад сонголтоор уу гэдгийг сонгож шүүлт хийж болдог.

    Query3

    d. Define Query - харилцах цонхноос Query Mode -- оос Draw сонголтыг аваад Execute Query товчыг дарснаар хөрвүүлж байгаа файлыг одоогийн ажиллаж байгаа ажлын талбарт оруулж байгаа болно.

    Query4

    За амжилттай болсон уу. Ингээд л та одоо амархан аргаар өөрсдийн хэрэглэж заншсан программ дээр TM тусгаг дээр хийж байсан файлаа UTM тусгагт хөрвүүлэх цаашлаад өөр өөр систем дээр байгаа файлуудыг нэгэн зэрэг ашиглах нөхцөл бүрдэж байгаа болно. Танд амжилт хүсье.

    Тэгш өнцөгт болон геодезийн солбицол хооронд хөрвөх бодолт 3

    Хөрвүүлэх арга тавилаа. Одоо тэр аргаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа та нараас өөр хүн хийсэнийг харъя. Тэгээд дандаа л хүний юмыг хуулж байхаар өөрөө хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. Ядаж санаа тань амрах байгаа.

    Энд дараад аваарай.

    http://www.uwgb.edu/dutchs/UsefulData/UTMConversions1.xls

    Тэгш өнцөгт болон геодезийн солбицол хооронд хөрвөх бодолт 2

    Эхний хэсэгт геодезийн солбицолоос тэгш өнцөгтөд хөрвөсөн тэгвэл үүний эсрэг процесс заавал байж таараа тэр нь энэ.
    Converting UTM to Latitude and Longitude

    y = northing, x = easting (relative to central meridian; subtract 500,000 from conventional UTM coordinate).
    Calculate the Meridional Arc

    This is easy: M = y/k0.
    Calculate Footprint Latitude

    * mu = M/[a(1 - e2/4 - 3e4/64 - 5e6/256...)
    * e1 = [1 - (1 - e2)1/2]/[1 + (1 - e2)1/2]

    footprint latitude fp = mu + J1sin(2mu) + J2sin(4mu) + J3sin(6mu) + J4sin(8mu), where:

    * J1 = (3e1/2 - 27e13/32 ..)
    * J2 = (21e12/16 - 55e14/32 ..)
    * J3 = (151e13/96 ..)
    * J4 = (1097e14/512 ..)

    Calculate Latitude and Longitude

    * e'2 = (ea/b)2 = e2/(1-e2)
    * C1 = e'2cos2(fp)
    * T1 = tan2(fp)
    * R1 = a(1-e2)/(1-e2sin2(fp))3/2. This is the same as rho in the forward conversion formulas above, but calculated for fp instead of lat.
    * N1 = a/(1-e2sin2(fp))1/2. This is the same as nu in the forward conversion formulas above, but calculated for fp instead of lat.
    * D = x/(N1k0)

    lat = fp - Q1(Q2 - Q3 + Q4), where:

    * Q1 = N1 tan(fp)/R1
    * Q2 = (D2/2)
    * Q3 = (5 + 3T1 + 10C1 - 4C12 -9e'2)D4/24
    * Q4 = (61 + 90T1 + 298C1 +45T12 - 3C12 -252e'2)D6/720

    long = long0 + (Q5 - Q6 + Q7)/cos(fp), where:

    * Q5 = D
    * Q6 = (1 + 2T1 + C1)D3/6
    * Q7 = (5 - 2C1 + 28T1 - 3C12 + 8e'2 + 24T12)D5/120

    Тэгш өнцөгт болон геодезийн солбицол хооронд хөрвөх бодолтууд

    Энэ уг нь их л хэрэгтэй байдаг даа. Ихэвчлэн нөгөө алдарт дээд геодези дээр үү. Ингээд цааш нь уншаад хэрэгжүүлээд байх юум байгаа биз дээ. {www.uwgb.edu/dutchs/UsefulData/UTMFormulas.htm} сайтан дээр бүтнээрээ байгаа.


    Converting Latitude and Longitude to UTM

    These formulas are slightly modified from Army (1973). They are accurate to within less than a meter within a given grid zone. The original formulas include a now obsolete term that can be handled more simply - it merely converts radians to seconds of arc. That term is omitted here but discussed below.
    Symbols

    * lat = latitude of point
    * long = longitude of point
    * long0 = central meridian of zone
    * k0 = scale along long0 = 0.9996. Even though it's a constant, we retain it as a separate symbol to keep the numerical coefficients simpler, also to allow for systems that might use a different Mercator projection.
    * e = SQRT(1-b2/a2) = .08 approximately. This is the eccentricity of the earth's elliptical cross-section.
    * e'2 = (ea/b)2 = e2/(1-e2) = .007 approximately. The quantity e' only occurs in even powers so it need only be calculated as e'2.
    * n = (a-b)/(a+b)
    * rho = a(1-e2)/(1-e2sin2(lat))3/2. This is the radius of curvature of the earth in the meridian plane.
    * nu = a/(1-e2sin2(lat))1/2. This is the radius of curvature of the earth perpendicular to the meridian plane. It is also the distance from the point in question to the polar axis, measured perpendicular to the earth's surface.
    * p = (long-long0) in radians (This differs from the treatment in the Army reference)

    Calculate the Meridional Arc

    S is the meridional arc through the point in question (the distance along the earth's surface from the equator). All angles are in radians.

    * S = A'lat - B'sin(2lat) + C'sin(4lat) - D'sin(6lat) + E'sin(8lat), where lat is in radians and
    * A' = a[1 - n + (5/4)(n2 - n3) + (81/64)(n4 - n5) ...]
    * B' = (3 tan/2)[1 - n + (7/8)(n2 - n3) + (55/64)(n4 - n5) ...]
    * C' = (15 tan2/16)[1 - n + (3/4)(n2 - n3) ...]
    * D' = (35 tan3/48)[1 - n + (11/16)(n2 - n3) ...]
    * E' = (315 tan4/512)[1 - n ...]

    The USGS gives this form, which may be more appealing to some. (They use M where the Army uses S)

    * M = a[(1 - e2/4 - 3e4/64 - 5e6/256 ....)lat
    - (3e2/8 + 3e4/32 + 45e6/1024...)sin(2lat)
    + (15e4/256 + 45e6/1024 + ....)sin(4lat)
    - (35e6/3072 + ....) sin(6lat) + ....)] where lat is in radians

    This is the hard part. Calculating the arc length of an ellipse involves functions called elliptic integrals, which don't reduce to neat closed formulas. So they have to be represented as series.
    Converting Latitude and Longitude to UTM

    All angles are in radians.

    y = northing = K1 + K2p2 + K3p4, where

    * K1 = Sk0,
    * K2 = k0 nu sin(lat)cos(lat)/2 = k0 nu sin(2 lat)/4
    * K3 = [k0 nu sin(lat)cos3(lat)/24][(5 - tan2(lat) + 9e'2cos2(lat) + 4e'4cos4(lat)]

    x = easting = K4p + K5p3, where

    * K4 = k0 nu cos(lat)
    * K5 = (k0 nu cos3(lat)/6)[1 - tan2(lat) + e'2cos2(lat)]

    Easting x is relative to the central meridian. For conventional UTM easting add 500,000 meters to x.

    Шинэ солбицолын тогтолцоо

    Манай улс нь нилээд хэдэн солбицолын тогтолцоонд ажил їйлчилгээгээ эрхлэж тэр бїгд нь хоорондоо авцалдахгїй явсаар энэ хавар нэг мєр болгон солбицолын нэгдсэн нэг тогтолцоо батлуулсан билээ. Нэгэнт батлагдсан солбицолын тогтолцоонд хэрхэн бид нар зохицож ажиллах талаар хэсэг бїлэг санаа гарч байгааг би жаахан сєхєж їзлээ.

    Солбицолын тогтолцооны хувьд бидний хэрэглэж заншсан хуучин аль нэг тогтолцоо нь системийн масштабын хувьд 1=1 байсан бол одоогийн WGS84 (UTM) солбицолын тогтолцоо нь 1=0.9996 болж єєрчлєгдсєнєєр бидний хэмжилт хийж байгаа гол багаж болох гэрлэн зай хэмжїїр, утсан зай хэмжїїрийн зайн хэмжээ таарахаа больсон. Яахав гэрлэн зай хэмжїїрт багажанд нь коэффицент єгєєд байж болох гэхдээ л тэгэж зайн коэффицент авж чадах багаж тоног тєхєєрємж манайд хэр байгаа билээ.

    Иймээс миний хувьд хэмжилтийн ажлыг ТМ тусгаг дээр хийгээд дараа нь аливаа программ ашиглаад UTM тусгагтаа хєрвїїлэн боловсруулалтыг хийж байвал илїї ашигтай юм шиг санагдсан.

    WGS84 солбицолын тогтолцооны UTM тусгагыг хэрхэн ашиглах талаар /1-р хэсэг/

    Бидний хамгийн их ашиглаж сурсан про болох AutoCAD Map 2000 серийн map тєрлийн автокад ашиглаж одоогийн ашиглаж байгаа WGS солбицолын тогтолцооны TM тусгагаас UTM тусгагт хөрвүүлэх аргачлалыг энд оруулж байна. /Эхний хэсэг/

    1. Хөрвүүлэх файлыг WGS солбицолын тогтолцооны TM тусгагт идэвхжїїлэх

    а. Хөрвүүлэх файлаа нээгээд Map--Tools--Assign Global Coordinate System команд руу орно.



    б. Гарч ирэх харилцах цонхноос Current drawing code талбар дээр "ITRF97-48" бичээд интер дарахаар доор нь тайлбар нь гарч ирнэ. тэгээд ok



    2. Шинээр ажил їїсгэн UTM солбицолын тогтолцоонд хєрвїїлэх

    а. Шинэ автокад ажил їїсгэх 2000i\template\acad.dwt>:acadiso.dwt

    б. Map--Tools--Assign Global Coordinate System команд руу орно.

    в. Гарч ирэх харилцах цонхноос Current drawing code талбар дээр "UTM84-48N" бичээд интер дарахаар доор тайлбар дээр UTM WGS 1984 datum, Zone 48 North, Meter; Cent. гарч ирнэ. Энэ нь WGS 1984 солбицолын тогтолцооны 48 зон дээрх UTM тусгагыг нэрлэж байгаа болно.

    AutoCAD land desktop 2009

    ГАНАА-ийн захисан программ:
    Энэ хувилбар нь сүүлийн хувилбар. Үүнээс хойш гарах аа болисон шиг байгаа юм аа. Үүнээс хойшхыг хайж байвал та AutoCAD civil 3d гэсэн программ сурах хэрэгтэй болно шүү. Амжилт.

    Эхлээд Bit-torrent суулгаж байж түүгээрээ татах хэрэгтэй шүү. Жаахан удаан л татах байх гэхдээ элдэв хугацаа гэхгүй амар л байдаг юм.


    татах хэсэг

    Tuesday, January 25, 2011

    Google earth kml to shape file

    Манайхан сүүлийн үед Google earth дээр нилээн ажилладаг болсон байгаа. Тэгвэл энэ про-гоос өөр зүйлд хөрвүүлэх хэрэг гарах л байх. Би харин энэ GIS рүү хөрвүүлэх хэрэг гардаг юм аа. Түүнийгээ хуваалцая а.

    Нэт-ийн материал: http://www.zonums.com/online/kml2shp.php сүлжээгээр хөрвүүлэгч.

    Харин ARCGIS 9.2 оос дээш дээр ажилладаг бол. http://arcscripts.esri.com/details.asp?dbid=14980 байх юм.

    Excel рүү хөрвүүлэгч нь бол. http://kmlcsv.pbwiki.com/ байх юм.

    Энд бол зөндөө мэдээлэл байх юм аа. http://gis-lab.info/qa/kml2shp-eng.html

    Monday, January 17, 2011

    Unicode гэж юу вэ?

    Юникод /Unicode/ гэдэг нь дэлхий дээрх бүх үсэг, тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн дүрслэл юм. "Uni" гэдэг нь <<нэг>>, "code" гэдэг нь <<код>> л гэсэн үг ба утгачилбал "нэгдсэн тэмдэглэгээ" гэж бууна. Анх тооцоолуур нь 127 тэмдэгт дүрслэх боломжтой буюу ASCII хэмээн алдаршсан 7 битийн дүрслэлтэйгээр зохиогдсон ба хожим 8 бит болгон өргөтгөгдөн 127-255 хүртэлх зайнд удирдах тэмдэгтүүд ба исо стандартын (ISO Latin-1) тэмдэгтийн олонлогуудыг байрлуулсан.
    Тэмдэгтийн стандартуудын тухай энгийн тайлбарыг en.wikipedia.org/wiki/ISO_8859-1/ хуудсаас уншиж болно. Ингээд кодчилолын тусламжтай 192-224 байрлалд янз бүрийн улсын олон янзын тэмдэгтүүдийг кодлон дүрслэх болсон. Гэтэл энэ нь олон улсын өгөгдлийн солилцоонд тун бэрхшээлтэй зүйл болж мэдээллийн солилцоог ч удаашруулах нөхцөл болсон. Эдгээр асуудлыг шийдэж олон янзын кодчилолуудыг халж юникод хэмээх стандарт үүсчээ. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос эхлэн хөгжүүлж ирсэн. Юникод консерциум анх өнөөг хүртэл мэдэгдэж байгаа тэмдэглэгээнүүдийн тоо нь 16 битийн бүхэл тоонд багтана гэж үзээд нийт 2-н 16 зэрэг буюу 65536 ширхэг тэмдэглэх боломжтойгоор гаргасан. Эхний 256 код нь үндсэн латин үсэг болон тэмдэгтүүдийг үлдсэн хэсэг нь бусад олон улсын тэмдэглэгээ манай кирилл болон монгол бичгийн тэмдэгтүүдийг дүрслэнэ. Гэтэл удалгүй 16 бит нь дэлхийн бүх тэмдэглэгээг тэмдэглэхэд хүрэлцэхгүй болж ахин 16 битийн муж нэмсэн ба тэр муж түвшин буюу англиар Plane нэмээн нэрлэгдэх болсон. Ингээд юникод 2.0 гэж шинэчилэгдсэн хувилбар гарсан. Илүү өргөн мэдэхийг хүсвэл UNICODE.ORG руу орж уншиж болно. Гэтэл бас өөр нэг стандарт болох ISO 10646 стандарт гэж байдаг. Азаар энэ 2-с өөр давхар байтын кодчилолын стандарт байхгүй. Энэ нь дэлхий дээрхи бүх тэмдэгт болон тэмдэглэгээний 16 битийн код(16 бит дүрслэл) юм. Үүнийг ЮНИКОД консерциумаар 1991 оноос хөгжүүлж ирсэн. Өнөөг хүртэл мэдэгдэж байгаа кодууд нь 16 битийн бүхэл тоонд багтана гэж үзэж байсан ба gЭхний 256 код нь Латин-1 -ын тэмдэгтүүдийг дүрслэнэ. Нийт 2-н 16 зэрэг буюу 65536 тэмдэгт дүрслэх боломжтойгоос одоогоор 49000-д хүрээд байгаагын 21000 нь хятад ханзанд хэрэглэгддэг. 16 битийн эхний 8 бит хэлийг сүүлийн 8 бит кодыг илтгэдэг.

    Эх материал: http://badaa.mngl.net/mn/docs.php?p=what_unicode

    Монгол үсэг

    Ойрд монгол үсгийн формат, фондтой их зууралдаж байна аа. Манайхан гэж нэгдсэн стандарт-д олон улс орсон бол сүүлддэгээр ээ сүүлдээд тэгээд тэр нь энэ хэдэн дутуу ашигладаг программуудад нь гай болоод байх юм. Нэг хэсэг нь миний бичиглэл чинийх дээр танихгүй байна энэ тэр гээд л нэг нээ муулаад л ажлаа хийж өгнө дөө. Энэ асуудлаас бага ч болов гарах зорилгоор хүмүүсийн бичсэн нийтлэлүүдийг хүргэж байна. Хүлээн авна уу.

    http://tustai.blogspot.com/2009/01/blog-post_2201.html

    http://tustai.blogspot.com/2008/10/blog-post.html

    Sunday, January 9, 2011

    Microsoft Security Essentials комьютерийн хамгаалагч


    Microsoft Security Essentials гэх Microsoft корпорациас гаргаж буй цоо шинэхэн вирусны эсрэг програм Онцлог нь ямар ч license key шаардахгүй, мөн хэмжээ нь 10-хан MB, компьютерийг хамгийн бага ачааллана, үүнээс гадна Kaspersky, Bitdefender, ESET Nod32 зэргийн устгаж чадахгүй байгаа виурсыг ч устгадаг, маш бага хэмжээтэй ч асар их чадалтай програм юм.
    Та зөвхөн update-ыг байнга хийж байхад л компьютерээ аюулаас бүрэн хамгаалж чадах болно. Нэмж хэлэхэд таны Windows OS(үйлдлийн систем) тань Genuine буюу оригнал хувилбар байх ёстой.
    Манайхан одоо ихэнх нь краклагдсан хувилбар ашигладаг ч гэсэн түүнийгээ Genuine хийгээд л жинхэнэ болгодог шүү дээ тэр үед ч гэсэн ашиглаж болно шүү. Тэгээд л бүрэн хэмжээний хамгаалалт.

    ТАТАХ
    http://www.microsoft.com/security_essentials


    Ашигласан эх материал: http://g_arena.blog.gogo.mn/?label=11834