Friday, February 1, 2013
Saturday, August 4, 2012
Huace controller not working.
Сайн байцгаана уу.
Ойрд блог дээрээ суулгүйгээр удаж дээ. Энэ удаад ойрд Хуацай төрлийн GPS ажиллахаа больсонтой холбоотойгоор жаахан нэт ухаж суугаад олсон зүйлээ бусадтайгаа хуваалцая гэж бодлоо ингээд туршаад тун удаагүй байгаа 2 төрлийн файлыг нэт дээр байрлууллаа. Сануулахад туршилт маш бага хийгдсэн шүү.
Нэг гэм нь хятад хэл дээр юм билээ. Гэхдээ Huace nav -ийн алдааг зассан байна лээ.
1. Huace HC200 төрлийн контроллерт таарах программ:
2. Huace RECON төрлийн контроллерт таарах программ:
Sunday, January 22, 2012
X90, X91 GNSS GPS нийлүүлнэ ээ.
X90, X91 GNSS төрлийн 2 долгионы GPS хүлээн авагч хувиараа оруулж ирж байна. Та бүхэн сонирхож байвал үзээрэй. Хотын хэмжээнд интернэт орчинд ажиллах чадвартайн дээр радио долгионы өргөн сонголттой юм билээ.
Дээр нь сүүлийн үед Хятадад зөвхөн зарагдаж байгаа X93 болон X900 серийн багажнууд ч бас бий шүү. Эдгээр нь илүү боломж олгодог бас өндөр чадвартай гэж нотолж байна лээ.
Trimble эх хавтантай бас сайн контроллерийнхоо ачаар Trimble R8-тай хөл нийлүүлнэ гэж байгаа. Нэг гэм нь шинээр гарч байгаа болохоор жаахан үнэтэй эд байсан. За тэгээд таны түмэн мэлмий мэднэ дэ.
Friday, November 25, 2011
Unicode гэж ийм зүйл байдаг гэнэ ээ.
a U+0061 Латин "a"
ө U+04E9 Монгол "ө"
д U+00E4 a-umlaut
σ U+03C3 Грек "сигма"
א U+05D0 Еврей
٣ U+0663 Араб "3"-н тоо
カ U+30AB Японоор "ka"
退U+9000 Ханз үсэг
U + **** гэсэн тоо нь 16-тын тооллоор тухайн хэлний тухайн үсэгний код юм. Дэлхийн олон хэл дээрх үсгүүдийг давхцахгүй нэгдсэн стандарт тоонд оруулснаараа Unicode нь мэдээллийн технологийн хөгжил төдийгүй глобалчлалд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.
Иймэрхүү тэмдэгт кодчлолын зорилго, эх суурь гэвэл компьютер нь зөвхөн тоотой харьцаж ажилладагт оршиж байгаа юм. Тэгэхээр компьютер нь мэдээллийг тоон хэлбэрээр хадгалахад зориулан төрөл бүрийн тэмдэгт кодчлол гарсан. бөгөөд Америкийн хувьд ASCII (American Standard Code for Information Interchange), Европт latin-1 гэх мэтээр хэрэглэгдэж байсан. ASCII нь 1-байт хэрэглэн 128 тэмдэгтийг кодчилдог стандарт бөгөөд нилээд олон кодчлол үүн дээр суурилан боловсруулагдсан байдаг. Эдгээр кодчлолуудын зарим нь Англи хэлэн дээр суурилсанаараа ижилхэн хэдий ч тусгай техникийн тэмдэглэгээнээс эхлээд зарим талаараа ялгаатай байсан бөгөөд заримдаа нэг ижил кодоор өөр өөр тэмдэгтийг оноож байсан учраас тухайн нөхцөл (эсвэл програм) тус бүрт нэмэлт мета тохиргоо хэлбэрээр яг ямар кодчлол, ямар хэл дээр ажиллахыг зааж өгөх шаардлага гардаг байсан. Мөн түүнчлэн интернет дэлгэрэн, харилцаа холбоо хөгжин и-мэйлээр мэдээлэл эхлэхэд эдгээр хүндрэлүүд илүү тод томруун харагдах болсон. Үүний нэг тод жишээ нь бид нар Монгол вэбсайтуудаа бүтээх, үзэхдээ Оросын Windows-1251 кодчлолыг хэрэглэн буруугаа харсан "ө" үсгээр "ө" үсгийг орлуулан, "ү" үсгийг англи "v" үсгээр орлуулахаас өөр аргагүй байсан үе саяхан билээ.
Мөн бид өнөөг хүртэл ASCII кодчлол дээр суурилан тусгайлан бүтээсэн "Arial", "Times New Roman" үсгийн фонтуудыг хэрэглэн, мөн тусгай хөрвүүлэгч програм буюу гарын драйвер (MonKey, RealMon, Parawin г.м.) ашиглан бичиг баримтаа хөтлөсөөр байгаа нь харилцаа холбоо, хамтын ажиллагаа бүүр цаашлаад хөгжил дэмшилд ялангуяа эх Монгол хэл дээрээ програм хангамж бүтээхэд нилээн төвөг учруулсаар байгаа билээ.
Unicode-ийн түүх нь 1987 онд Joe Becker (Xerox), Lee Collins (Apple), Mark Davis (Apple) нар анх дэлхий даяараа хэрэглэж болох энгийн кодчлолыг системийг судалж эхэлснээр эхэлжээ. Үүний дараа жил Joe Becker нэгэн нийтлэл гаргасан нь орчин үеийн соёл иргэншил бүрт хэрэглэгдэж байгаа бүх үсгийг багтаасан, нэг тэмдэгтэд 16-бит оноох замаар нийтдээ өнөөгийн хэрэглээнд байгаа ойролцоогоор 214=16384 тэмдэгтийг багтаан мөн цаашид тусгай хувийн тэмдэглэгээгээр өргөжүүлэх боломжтой кодчлолын систем "Unicode"-ийг санал болгожээ.
Ер нь Олон Улсын Стандартын Байгууллага - ISO болон Unicode нэгдэл (http://www.unicode.org) нь энэхүү олон улсын нэгдмэл стандарт кодчлол дээр салангид боловч нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн хэдий ч хэсэг хугацааны дараанаас нягт хамтран ажилласнаар хуучны ASCII, Latin болон Eastern Europe кодчлолуудыг бүрэн багтаасан сайн стандартыг гаргасан нь маш сайшаалтай хамтын ажиллагаа юм.
ISO/IEC 10646 стандарт буюу Unicode-ын хувилбарууд нь дараахи байдлаар өөрчлөгдсөн байна. Энэхүү стандарт болон түүнд харгалзах Unicode хувилбар нь дийлэнх шинж чанараараа нийцдэг бөгөөд зарим нэг жижиг ялгаа байдаг болно.
- ISO/IEC 10646-1:1993 ≈ Unicode 1.1
- ISO/IEC 10646-1:2000 ≈ Unicode 3.0
- ISO/IEC 10646-2:2001 ≈ Unicode 3.2
- ISO/IEC 10646:2003 ≈ Unicode 4.0
- ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1 ≈ Unicode 4.1
- ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1, 2, 3 ≈ Unicode 5.0
- ISO/IEC 10646:2003 + Нэмэлт 1, 2, 3, 4 ≈ Unicode 5.1
Unicode-ийн кодчлол нь 16-битээр нийтдээ 1'114'112 кодыг 0hex -оос 10FFFFhex зурваст хувиариладаг бөгөөд дараахи хүснэгтд ерөнхий байдлаар харууллаа. Unicode-н салбар стандартуудаас хамгийн түгээмэл нь UTF-8 болон өргөжүүлсэн UTF-16 юм.
Монгол хэл нь 1800-ээс 18AF хүртэл буюу дээрх хүснэгтийн 18 тоон дээрх улаан хэсэг юм.
Хамгийн олон үсэг, тэмдэгттэй гэгддэг Хятад ханз нь маш олон буюу бүдэг ягаан хэсгийг эзэлж байгааг та харж байгаа байх.
Хамгийн олон үсэг, тэмдэгттэй гэгддэг Хятад ханз нь маш олон буюу бүдэг ягаан хэсгийг эзэлж байгааг та харж байгаа байх.
Unicode нэг гол давуу тал буюу аргачлал нь аливаа үсгийг түүний хэлбэр, бичилт, форматаас үл хамааран харин түүний ерөнхийлсөн дуудлагатай холбон кодлодогоороо хөрвөх боломжийг нэмэгдүүлдэг байна. Жишээ нь П үсгийг ерөнхий нэгэн хэлбэрээр тэмдэглэх хэдий ч хэл тус бүр дээр өөр хэлбэртэй байж болно. Жишээ нь:
Unicode-ийг үйлдлийн системүүд хэрхэн дэмждэг талаар товч үзүүлбэл дараахи байдалтай байна.
- Windows
Unicode-ийг анх Windows NT хувилбарт оруулсан бөгөөд Windows XP хувилбараас хойш илүү олон хэлийг өргөн дэмжих болжээ. Microsoft Office, Internet Explorer, Mozilla Firefox, Opera, Adobe Photoshop гэх мэт олон програм дээр чөлөөтэй ашиглаж болно.
MSLU буюу Microsoft Layout for Unicode-ийг Windows 95/98/ME хувилбарт зориулан гаргасан бөгөөд http://go.microsoft.com/fwlink/?LinkId=14851холбоосоор орон татаж болно. - Macintoch
Mac OS X 10.2 хувилбараас хойш дэмждэг болсон бөгөөд ихэнх хэрэглээний програм дээр чөлөөтэй ашиглаж болно. - Linux
Сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Red Het Linux, Ubuntu, Mandriva, OpenSUSE, CentOS, Fedora гэх мэт олон Linux-н хувилбарууд нь илт сайжран суулгах, хэрэглэхэд хялбар GUI буюу хэрэглэгчийн интерфэйс (Gnome, KDE г.м.) хэрэглэх болсон бөгөөд сүүлийн үеийн хувилбарууд нь Unicode-ийг сайн дэмждэг болсон байна. Үнэгүй, чөлөөт нээлттэй эхийн OpenOffice 3.0хувилбар нь MS Office 2003/2007-н бичиг баримтуудтай сайн зохицож ажилладаг. Linux дээр Unicode суулгах болон Монгол хэлийг тааруулах нь хувилбар тус бүрд янз бүр хэдий ч тохиргоо нь энгийн, мөн Unicode суугаагүй бол хэрэгтэй файлууд, фонтууд, програмаа үнэгүй татан авах боломжтой, гарын авлагууд интернетд олон байдаг.
OpenOffice 3.0 хувилбарын Монгол хэл дээрх хувилбарыг http://mn.openoffice.org/about-downloads.htmlхаягаас татан авч үнэгүй хэрэглэж болно.
Unicode-д үсгийн фонт нь үйлдлийн системүүдэд багтсан байдаг бөгөөд үнэгүйгээр олон газраас татан суулгах боломжтой. Windows дээр "Arial Unicode MS", "Times New Roman", "Lucida Sans Unicode", "Tahoma" фонтууд, Macintoch (Apple) дээр "Lucida Grande", "Apple Symbols" гэх мэт олон фонтууд багтсан байна. Дараахи холбоосуудаас Unicode фонтууд (UCS fonts)-ын талаарх мэдээлэл үзэж, татан авч болно. Хэрвээ та Windows XP эсвэл Vista дээр Microsoft Office 2003/2007 хувилбартай бол шууд Arial, Times New Roman, Tahoma зэрэг фонтоор "MO - Mongolian Cyrillic" гарын драйверыг тохируулан шууд хэрэглэж болно.
Monday, November 21, 2011
Заяг тэгээд юу гэнэ ээ.
Надад хандаж хэрэгтэй зүйл ээ асууж байгаа хүмүүст дараах мэдээллүүдийг хүргэж байна.
1. Хотын хэмжээнд ашиглаж байсан хуучин солбицолын тогтолцоо болох
Тиим болохоор хөрвүүлэх файл, цэг тэмдэгт байвал хандаж байгаарай.
2. AutoCAD, ArcGIS дээр ANSI формат ашиглаж бичиж байсан хүмүүс одоо UNICODE гэдэг проблем-тэй байгаа байх аа. Тэгэхээр үүн дээр нэмэлт зөвлөгөө болон бусад зүйлсийг дараа үргэлжлүүлэн оруулна аа.
Харин надад хөрвүүлдэг программ нь байгаа тул маш шаардлагатай үед файл аа явуулж болно шүү. Үүнээс илүүг нь амжихгүй байх аа.
1. Хотын хэмжээнд ашиглаж байсан хуучин солбицолын тогтолцоо болох
- Улаанбаатар хотын солбицол
- ITRF-97
- Красовский 42
Тиим болохоор хөрвүүлэх файл, цэг тэмдэгт байвал хандаж байгаарай.
2. AutoCAD, ArcGIS дээр ANSI формат ашиглаж бичиж байсан хүмүүс одоо UNICODE гэдэг проблем-тэй байгаа байх аа. Тэгэхээр үүн дээр нэмэлт зөвлөгөө болон бусад зүйлсийг дараа үргэлжлүүлэн оруулна аа.
Харин надад хөрвүүлдэг программ нь байгаа тул маш шаардлагатай үед файл аа явуулж болно шүү. Үүнээс илүүг нь амжихгүй байх аа.
Monday, October 31, 2011
WGS84 солбицолын тогтолцооны TM тусгагаас UTM тусгагт хөрвүүлэх
ITRF
АНУ-ын International Earth Rotation and Reference Systems Service(IERS) байгууллагаас анх 1988 онд ITRF(International Terrestrial Reference System) гарган дэлхий нийтээр ашиглаж эхэлсэн бөгөөд 2008 оныг хүртэл тус солбицлын системийг 11 удаа шинэчилсэн байдаг. Олон улсын гадаргын систем(миний орчуулж байгаа нь) бөгөөд энэ солбицлын системийг 1988 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд солбицлын системийн эхлэл цэгийг дэлхий дээр жигд тархсан GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас мэдээлэл хүлээн авах замаар тодорхойлж тэрэнгээрээ засвар бодож шинэчилж байдаг. Хамгийн сүүлд иргэний хэрэгцээнд ITRF 2008 системийг шинэчилж гаргасан ба энэ нь 800 гаруй станцын өгөгдлийг ашиглан шинэчилсэн байна. ITRF 2000 систем нь сүүлийн 10 жил маш тогтвортой байсан ба 4мм-ийн шилжилт гарсан байдаг.
TM48 тусгагаас (datum ITRF)-UTM48 (datum WGS84) хөрвүүлэх ажилбарыг ArcMAP 9.3 дээр үзүүлэе.
http://www.youtube.com/watch?v=UTGzym_Ygpk
Мэдээллийн эх үүсвэр http://geomongol.blogspot.com/2011/08/itrf-wgs84-tm-utm-draft.html
Дээрх зүйл дээр нэмээд би AutoCAD дээр яаж хөрвүүлэх талаар бичмээр санагдсан юм.
Та бүхэн багахан гадарлаж байгаа байх. Өмнө нь тайлбар маягаар оруулж байсан боловч тэр бүр хүмүүс сайн гаргалгаа хийж чадахгүй байх шиг санагдсан. Одоо та бүхэндээ бичлэгээр харуулая.
Та бүхэн багахан гадарлаж байгаа байх. Өмнө нь тайлбар маягаар оруулж байсан боловч тэр бүр хүмүүс сайн гаргалгаа хийж чадахгүй байх шиг санагдсан. Одоо та бүхэндээ бичлэгээр харуулая.
Өөр шаардлагатай гэх зүйл байвал comment үлдээгээрэй.
Sunday, June 12, 2011
Хар нуур

Хар нуур 574,8 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд өргөний
хамгийн их 23,6 километр, дундаж өргөн 15,7 километр, хамгийн их урт нь
36,8 километр юм. Хар нуурын эрэг маш жигд биш зарим газар хушуу хойг
түрж орсон байхад зарим газарт 5-6 метр өндөр эрэгтэй ба цөлийн байдал
бүрэн ноёрхоно. Ялангуяа нуурын зүүн талд гуравдагч галавын үеийн нуурын
зузаан хурдас усны цалгианд цохигдон 6 метр өндөр эрэг үүсгэжээ.
Харин баруун болон баруун хойт талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан,
Чандмань, Таван Хар зэрэг уул толгод Чоно Харайхын гол хүртэл үргэлжлээд
Хар-ус нуурыг Хар нуураас тусгаарлана. Эдгээр уул толгод ургамалгүй
нүцгэн, хоёр бэлд нь эртний нуурын далан тод үзэгдэнэ. Чоно-Харайх голын
адаг, Шувуун арал гэдэг урт хушуу, Хомын хоолой хавьд маш өтгөн нишингэ
ургаж эргийн хэсгийг намагжуулна. 1132 м үнэмлэх өндөрт орших Хар нуур,
Хар ус нуураас талбайгаар бага мөртлөө арай гүнзгий юм. Хамгийн их гүн
төвдөө 6,6 метрт хүрэх ба дундаж гүн 4,2 метр, бүх усны нөөц 2,422 шоо
дөрвөлжин километр болно. Нуурын гүнээс усны нөөц ихээхэн шалтгаалдаг
байна. Үүнд 2 метрийн гүнийн талбай 474,4 хавтгай дөрвөлжин километр,
усны эзлэхүүн 1,372 шоо километр, 4,0 метрийн гүнийн талбай 145,6
хавтгай дөрвөлжин км, усны эзлэхүүн 0,537 шоо километр, 6 метрийн гүний
талбай 145,6 хавтгай дөрвөлжин, усны эзлэхүүн 0,0507 шоо километр тус
тус байна.
Эргийн шугамын урт 158,4 километр (коэффициент -1,87) байгаа нь
харьцангуй бага хэрчигдсэнийг харуулна. Усны гуримын хувьд Хар ус
нууртай ойролцоо бөгөөд түвшний жилийн хэлбэлзлэл нь үндсэн тэжээл болох
хур бороо, гадаргын урсцаас шалтгаална.
Хар нуурт Хар ус нуурын илүүдэл ус Чоно-Харайхын голоор ирж өөрийн
илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дөргөн нуурт,
нөгөө хэсгийг Татхан-Тээлийн голоор Завхан голд өгдөг учраас урсгал нуур
болно. Хар нуураас гадагш урсах 12 километр урт Татхан-Тээлийн гол
зөвхөн Хар нуурын илүүдэл усыг төдийгүй Хар ус нуур болон Ховд голын
системд хамрагдах Монгол Алтайн бүх гол горхи нуурын усыг Хяргас нуур
руу дамжуулах ганц суваг болно. Н. Т. Кузенцовын (51) тэмдэглэснээр энэ
сувгаар Ховд голын жилийн бүх урсцын дөнгөж 6-7% нь урсдаг байна. Гэтэл
их нууруудын хотгорт ирэх Ховд голын урсцын 90 гаруй хувь нь Хар-ус, Хар
нуур, Дөргөн нууруудын гадаргаас урагшилдаг ажээ. Нуурын ус зуны улиралд
өнгөндөө 20-25° халах ба булингар ихсэж тунгалагшилт (1,0 /м) /буурна.
Харин өвлийн улиралд усны температур өнгөндөө 1-2 градус, ёроолдоо 3-5°
дулаан байна. Энэ үед ургамал амьтдын идэвхтэй амьдрал зогсч тундасжих
учраас усны тунгалагшилт 3-4 метр болно.
Хар-ус нуурын нэг адил 10-р сарын сүүлчээр хөлдөж мөс нь 4-р сард гэсэж
унана. Унахын өмнө голын тошин хальж хэврэг болгодог. Мөсний зузаан
90-115 /см /хүрнэ. Өвөл дунд хүчтэй шуурах учраас мөсөн дээр цас бараг
тогтохгүй ямагт гөлөөн мөс гялалзаж уур амьс-галын эрс тэс байдлаас
хагарч ан цав, хар цагаан хил үүснэ. Нуурын ёроол жигд тэгшивтэр, дундаж
налуу 0,0011, нуурын литорал хэсэгт хар замаг зэрэг усны ургамал ургах
ба цайвар өнгөтэй лаг наанги шавар (хүхэр ус төрөгчийн сулавтар үнэртэй)
ёроолын ихэнхийг хучна. Хар нуурын ус цэнгэг юм. 1 литр усан дахь хуурай
үлдэгдэл 255 /мг /(51) орчим ба усны хатуулаг нь Хар-Ус нуурынхаас арай
илүү юм.
Мэдээллийн эх үүсвэр: http://www.travelnews.mn/
Subscribe to:
Posts (Atom)