Monday, October 31, 2011

WGS84 солбицолын тогтолцооны TM тусгагаас UTM тусгагт хөрвүүлэх


Бидний амьдарч байгаа дэлхий хэмээх энэхүү хатуу биет нь гариг эрхэс болон дэлхий дээр болж байгаа янз бүрийн физик нөлөөллөөр хэлбэр дүрсээ өөрчлөн(маш бага хэмжээгээр) элдэв деформацид орж байдаг. Энэ нь дэлхийн төв болон бусад хөдлөшгүй гэж үзсэн эхлэл цэгүүдийг байнга өөрчилж байдаг. Иймд бид хэрэглэж байгаа солбицлын системээ алдаагүй зөв хэрэглэж байхын тул системийн эхлэл цэгийнхээ байрлал болон вектор засварыг сольж шинэчилж явах шаардлага гардаг. Үүнээс үүдэлтэй миний доор ярих олон төрлийн солбицлын системүүдийн нэршил гарч бид төөрөлдөх боллоо.

ITRF
АНУ-ын International Earth Rotation and Reference Systems Service(IERS) байгууллагаас анх 1988 онд ITRF(International Terrestrial Reference System) гарган дэлхий нийтээр ашиглаж эхэлсэн бөгөөд 2008 оныг хүртэл тус солбицлын системийг 11 удаа шинэчилсэн байдаг. Олон улсын гадаргын систем(миний орчуулж байгаа нь) бөгөөд энэ солбицлын системийг 1988 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд солбицлын системийн эхлэл цэгийг дэлхий дээр жигд тархсан GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас мэдээлэл хүлээн авах замаар тодорхойлж тэрэнгээрээ засвар бодож шинэчилж байдаг. Хамгийн сүүлд иргэний хэрэгцээнд ITRF 2008 системийг шинэчилж гаргасан ба энэ нь 800 гаруй станцын өгөгдлийг ашиглан шинэчилсэн байна. ITRF 2000 систем нь сүүлийн 10 жил маш тогтвортой байсан ба 4мм-ийн шилжилт гарсан байдаг.

TM48 тусгагаас (datum ITRF)-UTM48 (datum WGS84) хөрвүүлэх ажилбарыг ArcMAP 9.3 дээр үзүүлэе.
http://www.youtube.com/watch?v=UTGzym_Ygpk
Мэдээллийн эх үүсвэр http://geomongol.blogspot.com/2011/08/itrf-wgs84-tm-utm-draft.html
Дээрх зүйл дээр нэмээд би AutoCAD дээр яаж хөрвүүлэх талаар бичмээр санагдсан юм.
Та бүхэн багахан гадарлаж байгаа байх. Өмнө нь тайлбар маягаар оруулж байсан боловч тэр бүр хүмүүс сайн гаргалгаа хийж чадахгүй байх шиг санагдсан. Одоо та бүхэндээ бичлэгээр харуулая.
Өөр шаардлагатай гэх зүйл байвал comment үлдээгээрэй.

Sunday, June 12, 2011

Хар нуур


Хар нуур 574,8 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд өргөний
хамгийн их 23,6 километр, дундаж өргөн 15,7 километр, хамгийн их урт нь
36,8 километр юм. Хар нуурын эрэг маш жигд биш зарим газар хушуу хойг
түрж орсон байхад зарим газарт 5-6 метр өндөр эрэгтэй ба цөлийн байдал
бүрэн ноёрхоно. Ялангуяа нуурын зүүн талд гуравдагч галавын үеийн нуурын
зузаан хурдас усны цалгианд цохигдон 6 метр өндөр эрэг үүсгэжээ.

Харин баруун болон баруун хойт талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан,
Чандмань, Таван Хар зэрэг уул толгод Чоно Харайхын гол хүртэл үргэлжлээд
Хар-ус нуурыг Хар нуураас тусгаарлана. Эдгээр уул толгод ургамалгүй
нүцгэн, хоёр бэлд нь эртний нуурын далан тод үзэгдэнэ. Чоно-Харайх голын
адаг, Шувуун арал гэдэг урт хушуу, Хомын хоолой хавьд маш өтгөн нишингэ
ургаж эргийн хэсгийг намагжуулна. 1132 м үнэмлэх өндөрт орших Хар нуур,
Хар ус нуураас талбайгаар бага мөртлөө арай гүнзгий юм. Хамгийн их гүн
төвдөө 6,6 метрт хүрэх ба дундаж гүн 4,2 метр, бүх усны нөөц 2,422 шоо
дөрвөлжин километр болно. Нуурын гүнээс усны нөөц ихээхэн шалтгаалдаг
байна. Үүнд 2 метрийн гүнийн талбай 474,4 хавтгай дөрвөлжин километр,
усны эзлэхүүн 1,372 шоо километр, 4,0 метрийн гүнийн талбай 145,6
хавтгай дөрвөлжин км, усны эзлэхүүн 0,537 шоо километр, 6 метрийн гүний
талбай 145,6 хавтгай дөрвөлжин, усны эзлэхүүн 0,0507 шоо километр тус
тус байна.

Эргийн шугамын урт 158,4 километр (коэффициент -1,87) байгаа нь
харьцангуй бага хэрчигдсэнийг харуулна. Усны гуримын хувьд Хар ус
нууртай ойролцоо бөгөөд түвшний жилийн хэлбэлзлэл нь үндсэн тэжээл болох
хур бороо, гадаргын урсцаас шалтгаална.

Хар нуурт Хар ус нуурын илүүдэл ус Чоно-Харайхын голоор ирж өөрийн
илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дөргөн нуурт,
нөгөө хэсгийг Татхан-Тээлийн голоор Завхан голд өгдөг учраас урсгал нуур
болно. Хар нуураас гадагш урсах 12 километр урт Татхан-Тээлийн гол
зөвхөн Хар нуурын илүүдэл усыг төдийгүй Хар ус нуур болон Ховд голын
системд хамрагдах Монгол Алтайн бүх гол горхи нуурын усыг Хяргас нуур
руу дамжуулах ганц суваг болно. Н. Т. Кузенцовын (51) тэмдэглэснээр энэ
сувгаар Ховд голын жилийн бүх урсцын дөнгөж 6-7% нь урсдаг байна. Гэтэл
их нууруудын хотгорт ирэх Ховд голын урсцын 90 гаруй хувь нь Хар-ус, Хар
нуур, Дөргөн нууруудын гадаргаас урагшилдаг ажээ. Нуурын ус зуны улиралд
өнгөндөө 20-25° халах ба булингар ихсэж тунгалагшилт (1,0 /м) /буурна.
Харин өвлийн улиралд усны температур өнгөндөө 1-2 градус, ёроолдоо 3-5°
дулаан байна. Энэ үед ургамал амьтдын идэвхтэй амьдрал зогсч тундасжих
учраас усны тунгалагшилт 3-4 метр болно.

Хар-ус нуурын нэг адил 10-р сарын сүүлчээр хөлдөж мөс нь 4-р сард гэсэж
унана. Унахын өмнө голын тошин хальж хэврэг болгодог. Мөсний зузаан
90-115 /см /хүрнэ. Өвөл дунд хүчтэй шуурах учраас мөсөн дээр цас бараг
тогтохгүй ямагт гөлөөн мөс гялалзаж уур амьс-галын эрс тэс байдлаас
хагарч ан цав, хар цагаан хил үүснэ. Нуурын ёроол жигд тэгшивтэр, дундаж
налуу 0,0011, нуурын литорал хэсэгт хар замаг зэрэг усны ургамал ургах
ба цайвар өнгөтэй лаг наанги шавар (хүхэр ус төрөгчийн сулавтар үнэртэй)
ёроолын ихэнхийг хучна. Хар нуурын ус цэнгэг юм. 1 литр усан дахь хуурай
үлдэгдэл 255 /мг /(51) орчим ба усны хатуулаг нь Хар-Ус нуурынхаас арай
илүү юм.

Мэдээллийн эх үүсвэр: http://www.travelnews.mn/

Tuesday, March 22, 2011

Улиастай хот



Улиастай хотын талаарх жаахан мэдээлэл

Улиастай нь Завхан аймгийн төв юм. Улаанбаатараас 1,115 км зайд оршино. 2000 оны тооллогоор хүн ам нь 24,276 байсан ба улсдаа хүн амаар 10-д бичигдэж байв. 2006 оны тооцоогоор 16,300 болсон [1] ба энэ нь 17-р байрт орно.

Тээвэр

Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай. 2002 оноос 1 шороон зурвастай Доной нисэх буудал ("Шинэ Улиастай нисэх буудал" ч гэдэг) нь Улиастай хотоос баруун зүгт 25 км зайд орших бөгөөд Улаанбаатартай байнгын нислэг явуулдаг болсон. Мөн Завхан аймгийн Улиастай хотод эртний УЛИАСТАЙН хэрмэний туурь байдаг бөгөөд ердөө 5хан метр үлдэсэн байдаг.

Зураг

http://www.flickr.com/photos/bataa/3946472958/
http://www.zavkhan.mn/

Сум

Алдархаан сум | Асгат сум | Баянтэс сум | Баянхайрхан сум | Дөрвөлжин сум | Завханмандал сум | Идэр сум | Их-Уул сум | Нөмрөг сум | Отгон сум | Сантмаргац сум | Сонгино сум | Тосонцэнгэл сум | Түдэвтэй сум | Тэлмэн сум | Тэс сум | Ургамал сум | Цагаанхайрхан сум | Цагаанчулуут сум | Цэцэн-Уул сум | Шилүүстэй сум | Эрдэнэхайрхан сум | Яруу сум
Аймгийн төв: Улиастай

Wednesday, February 23, 2011

Cannot a coordinate system to dictionary



AutoCAD map/civil 3d 2011 program Map menu Tool - Define Global coordinate system on Windows 7

дээр гарч байгаа координат нэмэх, засварлах ажиллагаа хийгдэхгүй байгаа бол ACAD дисктоп дээрх логоны зүүн тал дээр даран "Run as administrator" сонголтоор автокадаа нээхэд зүгээр болж байгаа болно.



Автокад дээрх зааварчилгаа:
http://forums.autodesk.com/t5/AutoCAD-Map-3D/Defining-a-Global-Coordinate-System/m-p/2490179

Tuesday, February 15, 2011

Монгол үсгэнд хөрвүүлэх

AutoCAD дээр ANSI-гаар бичсэн үсгийн форматыг Unicode-руу хөрвүүлэх зорилгоор зохиогдсон "ANSIUNI.fas" программаар хөрвүүлэхэд "Not in current space" алдаа гарч байгаа ба үнийг шийдвэрлэх арга нь
1. frozen/locked layer буюу хөлдөөсөн/түгжээтэй давхаргуудын сонголтыг арилгах
2. Layout (Paper Space) tab буюу эх бэлтгэх хэсэг дээрх мэдээллийг цэвэрлэх
3. Блок мэдээллийг цэвэрлэх буюу Purge хийх
4. Дээрх ажилбарыг гүйцэтгээд байхад алдаа гарч байгаа бол командын мөрөн дээр
а. Command: select
Select objects: all
111 found
54 were not in current space.
командыг гүйцэтгээд хэрэгтэй мэдээллээ хуулж шинэ файл үүсгэн хадгална. Ингэхэд мэдээлэл маань ажиллаж эхэлж байгаа болно.

Wednesday, February 9, 2011

AutoCAD Civil 3d 2011 алдааны гаргалгаа.


Нэг алдаа гаргаад файлаа хаагаад нээсэн чинь мөн их юм болж байна аа. Дараах алдаа гарахаар нь хайж байгаад алдааг нь оллоо. Тэгээд засаж эхлэж байгаа хүмүүсийн сэтгэгдэл нь:

enter name of drawing to open <.>:


When you try to open a file in Autocad if the browse window does not open but instead, a message apears saying;

enter name of drawing to open <.>

you have to change Filedia from 0 to 1

simply by typing Filedia in the command prompt and changing 0 to 1

http://www.satacakli.com/s.aspx?n=enter_name_of_drawing_to_open_%3C.%3E:&uid=170

Problem when I try to select / copy / move objects

Check the setting of the PICKADD variable. This variable controls whether subsequent selections replace the current selection set or add to it.

The settings are:

0 - Turns OFF PICKADD. The objects and sub-objects most recently selected become the selection set. Previously selected objects and sub-objects are removed from the selection set.

Add more objects or sub-objects to the selection set by pressing the SHIFT key while selecting.

1 - Turns ON PICKADD. Each object and sub-object selected, either individually or by windowing, is added to the current selection set.

Remove objects or sub-objects from the selection set by pressing the SHIFT key while selecting.

Shift selection

On new release (Civil 3d 2010) shift+selection opens "image select" window. How can use it to unselect objects?

I'm not using your exact release, but you might try something like going to Options > Selection Tab > and unchecking "Use Shift to add selection" (or there may be some other variable there in your Civil version).

Shift+space bar, hold down and click with mouse. This assumes LEGACYCTRLPICK is set to 0.
If set to 1, then hold CTRL down and click with mouse.

Thursday, January 27, 2011

Мэдээлэл сэргэж эхэллээ.

Банжигийн мэдээлэл сэргэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Банжигт байсан бүх мэдээгээ энэ сайт руу гаа хуулсан байга та өмнөх мэдээллийг харахыг хүсвэл блогийг маань сайн ухаарай. Тэгээд хэдэн зураг дутуу байгаа түүнийг удахгүй бэлдээд оруулна аа. Тэр нь байхгүй сэргээгүй байна лээ.
Зарим нэг линк холбоосыг дахин сэргээж болно шүү.