Wednesday, December 22, 2010

Mongolian cyrillic

Mongolian Cyrillic ANSI суугаад ажиллаж байгаа хүмүүс байвал та бүхэнд нэгэн хэрэгтэй зүйл хүргэж байна.
MAK.exe болон бусад монгол үсгийн гарын драйвер суулгахад дээрх Mongolian Cyrillic ANSI үсгийн форматаар бичиж эхэлдэг бөгөөд бусдад зөвхөн эдгээр гарын драйвер суулгасан хэрэглэгчид таны бичсэн үсэгтэй файлыг таниж унших болно.

Харин шинээр компьтер авсан болон ком-доо шинэ систем суулгасан хүмүүс нь таны файлыг танихгүй гээр барахгүй ойлгохгүй болдог. Иймд энэ байдлаас гарахын тулд та өөрийн ком дээрээ Mongolian Cyrillic буюу Unicode-оор бичих гарын драйверыг идэвхжүүлэх хэрэгтэй.
Үүнд:
  1. Гарын хэлний сонголт хийдэг EN/MN буюу Language Bar-дээр аваачин баруун товчыг даран Settings сонголтыг хийнэ.
  2. Text Service and Input Languages харилцах цонхны General--Installed services хэсгийн Add... товчин дээр дарна
  3. Гарч ирэх Add Input Language харилцах цонхноос Mongolian (Cyrillic, Mongolia)
  4. Keyboard -- Mongolian Cyrillic -ийг сонгоно.
  5. OK
  6. Одоо Text Service and Input Languages харилцах цонхны Advanced Key Settings--To Mongolian (Cyrillic, Mongolia)-Mongolian Cyrillic --ийг сонгоод Change key Sequence товчин дээр дарна
  7. Одоо Change key Sequence харилцах цонхонд Enable key sequence чагтыг авна.
  8. Идэвхжиж байгаа сонголтноос өөрийн гарын үсэг солидог товчноос зөрүүлж сонголт хийвэл илүү дээр санагдсан. Жи нь: Ctrl+Shift --ээр солидог бол Left Alt+Shift гэх мэт
  9. OK -- OK
  10. Ингээд гарын монгол үсгийг аль ч ком дээр танихаар та бичиж болох боломж нээгдэж байгаа болно.
  11. Нэмж сануулахад Та Microsoft Word болон бусад хэрэглээний программ дээр бичлэг хийхдээ Tahoma үсгийн сонголтыг ашиглаж байгаад бичвэл таныг аль гарын драйвераар бичиж байгааг илүү амархан хянаж байх болно.
  12. Мөн та энэ форматын үсгээрээ Интернэт сайтууд дээр монголоор оо бичиж болно. Ингэхэд таны бичиж байгаа сэтгэгдэл гэх мэт зүйлс бусдад зөв харагдах болно.
Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment