Thursday, January 27, 2011

Шинэ солбицолын тогтолцоо

Манай улс нь нилээд хэдэн солбицолын тогтолцоонд ажил їйлчилгээгээ эрхлэж тэр бїгд нь хоорондоо авцалдахгїй явсаар энэ хавар нэг мєр болгон солбицолын нэгдсэн нэг тогтолцоо батлуулсан билээ. Нэгэнт батлагдсан солбицолын тогтолцоонд хэрхэн бид нар зохицож ажиллах талаар хэсэг бїлэг санаа гарч байгааг би жаахан сєхєж їзлээ.

Солбицолын тогтолцооны хувьд бидний хэрэглэж заншсан хуучин аль нэг тогтолцоо нь системийн масштабын хувьд 1=1 байсан бол одоогийн WGS84 (UTM) солбицолын тогтолцоо нь 1=0.9996 болж єєрчлєгдсєнєєр бидний хэмжилт хийж байгаа гол багаж болох гэрлэн зай хэмжїїр, утсан зай хэмжїїрийн зайн хэмжээ таарахаа больсон. Яахав гэрлэн зай хэмжїїрт багажанд нь коэффицент єгєєд байж болох гэхдээ л тэгэж зайн коэффицент авж чадах багаж тоног тєхєєрємж манайд хэр байгаа билээ.

Иймээс миний хувьд хэмжилтийн ажлыг ТМ тусгаг дээр хийгээд дараа нь аливаа программ ашиглаад UTM тусгагтаа хєрвїїлэн боловсруулалтыг хийж байвал илїї ашигтай юм шиг санагдсан.

No comments:

Post a Comment