Thursday, January 27, 2011

Геодези /geodesy, surveying, геодезия/ гэж юу вэ?

Дэлхийн хэлбэр хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зураглалын багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж, математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухаан юм.

Геодезийн шинжлэх ухаан хөгжлийн явцдаа Дээд геодези, Сансрын геодези, Фотограмметр ба Зайнаас тандан судлал, Байр зүй, Инженерийн ба хэрэглээний геодези, Тэнгисийн геодези, Инерцийн геодези гэсэн хэд хэдэн салбар шинжлэх ухаан болон хөгжсөн байна.

Ашигласан ном: Газрын харилцаа сэтгүүл, М. Улаанбаатар, 2009(01), 58-р хууд, Эчнээ сургалт, Б.Дэмбэрэл /Геодезийн зөвлөх инженер/

No comments:

Post a Comment