Thursday, January 27, 2011

WGS84 солбицолын тогтолцооны UTM тусгагыг хэрхэн ашиглах талаар /2-р хэсэг/

Эхний хэсэг дээр хөрвүүлэх файлыг солбицолын тогтолцоонд идэвхжүүлж дараагаар шинэ ажлын талбарыг бэлдсэн. Тэгвэл одоо шинэ ажлын талбар дээр хэрхэн ажиллах талаар оруулъяа.

1. Хөрвүүлэх файлыг идэвхжүүлэх /Attach/.

a. Map-Drawings-Define/Modify Drawing Set...

Attach1

b. Define/Modify Drawing Set... харилцах цонхны Attach товчин дээр дарж Select Drawings to Attach харилцах цонхон дээр өөрийн хөрвүүлэх файлаа сонгоод Add хийнэ.

Attach2

c. Энд та мэдээж үүнээс олон файл нэгэн зэрэг оруулж ирэн өөрийн хэрэгтэй мэдээллээ үүсгээд OK товчыг дарснаар таны гаднаас дуудсан файлууд ажлын бэлэн байдалд орно.

Attach3

2. Идэвхжүүлсэн файлуудаас шүүлт хийх. /Query/

a. Map-Query-Define Query...

Query1



b. Define Query - харилцах цонхноос Query type-аас And сонгоод Location... товчин дээр дарна.

Query2

c. Location Condition - харилцах цонхноос Boundary Type-аас All сонгоод OK товчин дээр дарна. Энд нэг нэмэлт зүйл гэвэл заавал хөрвүүлэх файлын бүх хэсгийг бус зөвхөн битүү дүрс эсвэл бусад сонголтоор уу гэдгийг сонгож шүүлт хийж болдог.

Query3

d. Define Query - харилцах цонхноос Query Mode -- оос Draw сонголтыг аваад Execute Query товчыг дарснаар хөрвүүлж байгаа файлыг одоогийн ажиллаж байгаа ажлын талбарт оруулж байгаа болно.

Query4

За амжилттай болсон уу. Ингээд л та одоо амархан аргаар өөрсдийн хэрэглэж заншсан программ дээр TM тусгаг дээр хийж байсан файлаа UTM тусгагт хөрвүүлэх цаашлаад өөр өөр систем дээр байгаа файлуудыг нэгэн зэрэг ашиглах нөхцөл бүрдэж байгаа болно. Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment