Thursday, January 27, 2011

Инженерийн хэрэглээний геодези /engineering survey, инженерная или прикладная геодезия/

Улс орны эдийн засаг, хот байгуулалт, барилгажилт, үйлдвэржилтийн инженерийн зураглал зэрэгтэй уялдсан геодезийн салбар болох инженерийн буюу хэрэглээний геодези сүүлийн үед ихээхэн хөгжиж байна. Инженерийн геодези нь инженерийн төрөл бүрийн барилга байгууламж барих газрын хайгуул, судалгаа, төсөл зохиох, барьж байгуулах, ашиглах үеийн том масштабын байр зүйн зураглалаар хангах, нарийн хийцийн, овор хэмжээ ихтэй томоохон тоног төхөөрөмж тухайлбал, атомын цахилгаан станцын хурдасгуур, машин техникийг суурилуулах, уул уурхай, эрчим хүч, зам, гүүр, далангийн хэмжилт, телевиз, радиогийн цамхаг дулааны цахилгаан станцын яндан зэргийн суулт, хазайлт мөн усан цахилгаан станцын хэв гажгийг ажиглах тогтоох хэмжилт хийх арга зүйг боловсруулж гүйцэтгэнэ.

No comments:

Post a Comment